Skip to content Skip to sidebar Skip to footer

Орчин үеийн байгууллагад өгөгдөл олон эх сурвалжаас (ERP, CRM, POS, веб/апп, IoT, файл, гуравдагч талын дата гэх мэт) тасралтгүй үүсдэг. Гэвч өгөгдөл нэгдсэн стандартгүй, чанарын баталгаагүй, давхардал ихтэй, тайлан ба AI хэрэгцээнд тохирсон бүтэцгүй байвал:

  • Тайлан, аналитик удаашрах, гар ажиллагаа их болох
  • Хэлтэс бүр өөр өөр тоо гаргаж, шийдвэр гаргалт зөрүүтэй болох
  • Өгөгдлийн засаглал, эрхийн удирдлага сул зэргээс үүдэн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдаг.

Шийдэл

Data Lakehouse нь Data Warehouse + Data Lake-ийн хамгийн сайн талуудыг нэг дор нэгтгэсэн шинэ үеийн архитектур юм. Өөрөөр хэлбэл, нэг орчинд:

  • Өгөгдлийг түүхий (raw) хэлбэрээр хүлээн авч хадгалах (lake)
  • Түүнийг цэвэрлэж, стандартчилж, аналитик/тайлангийн хэрэгцээнд оновчтой (warehouse-style) болгох
  • Нэг өгөгдөл дээр BI аналитик болон ML/AI ажлуудыг зэрэг явуулах

DataTech-ийн дата инженерчлэлийн үйлчилгээ нь өгөгдлийн урсгалыг эх сурвалжаас хэрэглэгч хүртэл (source → ingest → transform → serve) цогцоор нь байгуулж, бизнесийн шийдвэр гаргалтад бодит үнэ цэнэ бий болгоход чиглэнэ.

Бидний хүргэх үндсэн хөгжүүлэлт:

  • Ingestion & ETL/ELT: эх сурвалжуудаас өгөгдөл татах, хувиргах, ачаалах
  • Layered design (Raw → Clean → Curated): өгөгдлийн давхаргат стандарт бүтэц
  • Data Quality & Governance: Өгөгдлийн чанар, lineage, каталог, эрхийн удирдлага
  • BI & Analytics serving: тайлан, дашбоард, ad-hoc query-ний хурд/найдвартай байдал
  • ML-ready datasets: AI/ML төсөлд шууд ашиглах боломжтой өгөгдлийн багц

Гол давуу талууд

  • Нэгдсэн өгөгдлийн экосистем: бүтэцтэй, хагас бүтэцтэй, бүтэцгүй өгөгдлийг нэг стандарт орчинд хадгалах
  • Scalable & Future-proof: байгууллагын өсөлт, өгөгдлийн хэмжээ нэмэгдэхэд саадгүй өргөжинө
  • Automation & Monitoring: өгөгдлийн pipeline автоматжуулалт, тасралтгүй мониторинг/анхааруулга
  • Бизнесийн хэрэгцээ шаардлага, KPI дээр суурилсан интерактив BI Дашбоард хөгжүүлэлт

Үр дүн (Business outcomes)

Data Lakehouse шийдэл нэвтрүүлснээр:

  • Өгөгдлийн найдвартай байдал ба ”үнэн зөв, үнэ цэнтэй байдал” бий болно
  • BI/аналитикийн гүйцэтгэл сайжирч, тайлан гаргалтын хугацаа буурна
  • AI/ML төслүүдийн суурь зөв тавигдана
  • Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах экосистем бүрдэнэ.