Skip to content Skip to footer

Business Intelligence системүүдийн харьцуулалт

Business Intelligence (BI) системийн зөв сонголт нь байгууллагын шийдвэр гаргалт, гүйцэтгэл, өгөгдөлд суурилсан соёл-д шууд нөлөөлдөг. KPI-д суурилсан удирдлага, өдөр тутмын тайлагнал давамгай юу, эсвэл гүнзгий шинжилгээ, өгөгдөл судлал чухал уу гэдгээс шалтгаалан BI хэрэгслийн шаардлага эрс ялгаатай болдог.

Power BI болон Tableau нь өнөөдөр дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг BI платформууд боловч философи, архитектур, ашиглалтын зорилго нь үндсээрээ өөр.

Энэ нийтлэлд “аль нь дээр вэ?” гэх асуултад хариулах бус, ямар нөхцөлд аль нь оновчтой вэ гэдгийг системийн түвшинд тайлбарлана.

Business Intelligence гэж юу вэ?

Business Intelligence гэдэг нь өгөгдлийг цуглуулах → боловсруулах → загварчлах → дүрслэх → шийдвэр гаргалтад ашиглах цогц процесс юм. BI системийн сонголт дараах хүчин зүйлүүдэд шууд нөлөөлнө:

  • Тайлангийн хурд, найдвартай байдал
  • Олон хэрэглэгчид нэгэн зэрэг түгээх боломж
  • Governance, security-ийн түвшин
  • Аналитик багийн бүтээмж
  • Системийн нийт өртөг (Total Cost of Ownership)

Power BI гэж юу вэ?

Power BI нь Microsoft-ийн enterprise экосистемийн нэг хэсэг бөгөөд удирдлагын түвшний тайлан, KPI мониторинг, стандартчилсан тайлагнал-д чиглэсэн BI платформ юм.

Power BI-ийн гол онцлог нь өгөгдлийг нэг төвлөрсөн semantic model дээр бэлтгэж, түүнийгээ олон тайлан, олон хэрэглэгчид хяналттайгаар түгээх боломж олгодогт оршино. Import, DirectQuery, Live Connection зэрэг холболтын горимууд нь өгөгдлийн эх үүсвэрээс шалтгаалан уян хатан шийдэл гаргах боломж өгдөг.

Энэ архитектурын давуу тал нь:

  • Тайлангууд нэг логик, нэг тооцооллоор ажиллана
  • KPI-ууд зөрөх эрсдэл багасна
  • Эрхийн удирдлага, аудит, governance сайн хэрэгжинэ

Товчхондоо, Power BI нь “өгөгдлийг стандартчилж, олон хүнд тогтвортой түгээх” зорилгод хамгийн сайн тохирдог.

Tableau гэж юу вэ?

Эх сурвалж: Data School

Tableau нь анхнаасаа analytics болон visualization-д төвлөрсөн хэрэгсэл бөгөөд өгөгдлийг судлах, асуултаа хурдан өөрчлөх, ad-hoc шинжилгээ хийхэд зориулагдсан.

Tableau-ийн онцлог нь visualization-ийг өгөгдлийн query-тэй шууд холбож, analyst-д асуултаа визуалаар удирдах боломж олгодогт оршино. Hyper engine болон Live connection-ийн ачаар том хэмжээний өгөгдөл дээр ч судалгааны шинжтэй шинжилгээг жигд хийх боломжтой.

Энэ нь дараах нөхцөлд давуу болдог:

  • Асуулт байнга өөрчлөгддөг
  • Урьдчилж тодорхойлсон KPI-аас гадна шалтгаан хайх шаардлагатай
  • Analyst-ууд өгөгдөл “задалж харах” хэрэгцээтэй

Өөрөөр хэлбэл, Tableau нь “өгөгдлийг судалж, задлан шинжилж, дүгнэлт гаргах” ажилд илүү чиглэсэн.

Архитектур ба ашиглалтын үндсэн ялгаа

Power BI нь centralized model + governance дээр тулгуурладаг бол Tableau нь visualization-centric, exploration-д чиглэсэн архитектуртай.
Иймээс Power BI нь удирдлагын тайлан, KPI мониторингт илүү тохиромжтой, харин Tableau нь судалгааны шинжтэй аналитик, segmentation, discovery-д илүү давуу талтай.

Гүйцэтгэл (Performance)

Power BI-ийн гүйцэтгэл нь моделчлолоос маш их хамаарна. Зөв schema, хэмжүүрийн логик, aggregation хийсэн тохиолдолд маш хурдан ажилладаг. Харин модел сул байвал DAX тооцоолол дээр ачаалал үүсдэг.

Tableau нь ad-hoc query-д илүү тогтвортой. Analyst асуултаа өөрчлөх бүрд системийн логик задарч унах нь бага, exploration урсгал тасалдахгүй.

  • Power BI → зөв бэлтгэсэн модел дээр маш хурдан
  • Tableau → судалгааны явцад жигд, уян хатан

Data integration

Хоёр систем хоёулаа Excel, CSV, SQL төрлийн өгөгдлийн сангуудтай сайн ажилладаг.
Гэхдээ Power BI нь Microsoft 365, Azure, Dynamics орчинд илүү гүн уялдаатай бол Tableau нь Salesforce болон cloud data warehouse орчинд илүү уян хатан байдаг.

Security ба governance

Enterprise орчинд Power BI илүү давуу. Row-level security, tenant-level policy, хэрэглэгчийн эрхийн удирдлага маш тодорхой.
Tableau-д governance боломжууд бий ч том байгууллагад Power BI-ийн түвшинд хүрэхэд илүү нарийн тохиргоо шаарддаг.

Лиценз ба нийт өртөг (SME-д харьцуулав)

Power BI-ийн давуу тал нь эхлэх зардал бага байдаг. SME байгууллагад ихэнхдээ Pro лиценз хангалттай бөгөөд хэрэглэгчийн тоо өсөхөд ч зардалыг тооцоолоход хялбар байдаг.

Tableau-ийн хувьд тайланг зөвхөн үзэх хэрэглэгч ч лиценз шаарддаг тул хэрэглэгч нэмэгдэх тусам нийт өртөг шууд, хурдтай өсдөг. Энэ нь SME байгууллагат зардлын дарамт болох тохиолдол байдаг.

Ашиглалт ба сургалт

Power BI-ийг business user-ууд хурдан ойлгож, бэлэн KPI-тай тайланг шууд ашигладаг. Тайлан эвдэх эрсдэл бага.
Tableau-д business user-ууд бага зэрэг суралцах шаардлагатай ч analyst-уудын хувьд маш хүчтэй шинэлэг боломж ихтэй хэрэгсэл болдог.

Товч дүгнэлт:

  • Power BI → “олон хүн бэлэн тайланг тогтвортой ашиглахад”
  • Tableau → “аналистууд өгөгдлийг гүнзгий судлахад”

Хэзээ аль нь тохирох вэ?

Power BI нь KPI, удирдлагын тайлан, governance чухал, төсөв хязгаарлагдмал үед илүү тохиромжтой.
Tableau нь судалгааны шинжтэй аналитик давамгай, ad-hoc асуулт их, visualization-ийн уян хатан байдал чухал үед тохирно.

DataTech алийг нь санал болгох вэ?

Бид Power BI болон Tableau-г өрсөлдөгч гэж биш, өөр өөр асуудал шийддэг хэрэгслүүд гэж үздэг.

  • Power BI → Management, KPI, operational dashboard
  • Tableau → Analytics, segmentation, discovery

Зарим байгууллагад удирдлагын түвшинд Power BI, аналитик багт Tableau ашиглах хамгийн үр дүнтэй байдаг.

Power BI ба Tableau-г “аль нь дээр вэ?” гэж асуух бус “Танай байгууллага ямар асуудлыг шийдэх вэ?” гэдгээс зөв сонголт тодорхойлогдоно.

Datatech нь аль нэг хэрэгслийг тулгах биш, тухайн байгууллагын өгөгдөл, баг зохион байгуулалт, зорилгод нийцсэн зөв BI архитектур-ыг санал болгодог. Хэрвээ та гар ажиллагаа шаардсан тайлан мэдээллээ автоматжуулж, орчин үеийн интерактив BI хэрэгслүүд ашиглаж дараагийн түвшинд гарах бол бидэнтэй холбогдоорой