Business Intelligence (BI) хөгжүүлэлтийн үйлчилгээ нь танай байгууллагад тохирсон нэгдсэн BI экосистемийг хөгжүүлж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, үйл ажиллагаагаа оновчлоход туслана.
Бид юу хийдэг вэ?
DataTech-ийн BI хөгжүүлэлтийн үйлчилгээ нь дараах үндсэн чиглэлүүдийг хамардаг:
- BI хөгжүүлэлт — Power BI, Tableau, Looker зэрэг платформ дээр өгөгдөлд суурилсан dashboard, интерактив тайланг хөгжүүлэх.
- KPI шаардлагууд боловсруулах – Бизнесийн гол үзүүлэлтүүдийг тодорхойлж, тухайн байгууллагын онцлогийг агуулсан BI экосистемийг бүрдүүлэх.
- Dashboards & Visualization — Хэрэглэгчдэд энгийн, ойлгомжтой, бодит цагийн өгөгдөл дээр тулгуурласан хяналтын самбар (dashboard) боловсруулах.
- Automated Reports — Өгөгдлийн урсгалыг автоматжуулж, өдөр бүрийн болон удирдлагын тайланг гар аргаар хийх шаардлагагүй болгоно.
- Insights & Decision Support — Аналитик загварчлал ашиглан бизнесийн гүйцэтгэлийг хэмжиж, эрсдэл, боломжийг урьдчилан таамаглах боломжийг бүрдүүлнэ.
Давуу талууд
Data-driven Decision Making — Зөн совингоор биш, өгөгдлөөр дэмжигдсэн шийдвэр гаргахад тусална.
Tailored BI Solutions — Таны байгууллагын онцлогт тохируулсан BI архитектур, үзүүлэлтүүд, dashboard бүтэц.
Automation & Real-time Access — Автомат өгөгдлийн урсгал болон бодит цагийн хяналт.
Scalable Analytics — Бизнесийн өсөлттэй зэрэгцэн өргөжих уян хатан BI экосистем.
Яагаад DataTech-г гэж?
Бидний зорилго бол зөвхөн тайлан гаргах биш — танай өгөгдлөөс стратегийн үнэ цэнэ бий болгох юм.
DataTech-ийн аналитик болон BI шинжээчдийн баг өгөгдлийн инженерчлэл, өгөгдлийн дүрслэл, бизнесийн зөвлөх үйлчилгээг нэгтгэн цогц шийдэл гаргадаг.
Бид бизнесийнхээ гүйцэтгэлийг илүү гүнзгий ойлгож, “юу болж байна” төдийгүй “яагаад” болж байгааг харуулах BI шийдэл бүтээдэг.
Үр дүн
BI хөгжүүлэх шийдлийг хэрэгжүүлснээр танай байгууллага:
- Нэгдсэн өгөгдөл дээр тулгуурлан илүү хурдан, зөв шийдвэр гаргах боломжтой болно.
- Ажил гүйцэтгэл, борлуулалт, зардал зэрэг гол үзүүлэлтүүдийг нэг дор хянах боломжтой болно.
- Бизнесийн үр ашгийг нэмэгдүүлж, боломжийг урьдчилан харж төлөвлөх чадвартай болно.
- Автомат тайлангийн системээр цаг хугацаа, зардал хэмнэнэ.
Та байгууллагынхаа BI экосистемийг дараагийн түвшинд гаргахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

