Стратегийн хамтын ажиллагаа: Их сургуулийн өгөгдлийн экосистемийг шинэ түвшинд хүргэх хамтын ажиллагааг эхлүүллээ.
Манай байгууллага болон Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд их сургуулийн өгөгдлийн сан, өгөгдлийн удирдлагын тогтолцоог Data Lakehouse архитектурт суурилан хөгжүүлэх, мөн интерактив BI дашбоардуудыг нэвтрүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Төслийн хүрээнд нэвтрүүлэх интерактив BI дашбоардууд нь удирдлага, багш, ажилтнуудад бодит цагийн болон түүхэн өгөгдөлд суурилсан тайлан, дүн шинжилгээг харах, харьцуулах, шийдвэр гаргалтад шууд ашиглах боломжийг бүрдүүлнэ.
Энэхүү төсөл нь их сургуулийн хэмжээнд цугларсан өгөгдлүүдийг нэгтгэн төвлөрүүлж, өгөгдлийн ашиглалтыг хялбар болгож автоматжуулах, нэгдсэн BI дашбоардуудыг хөгжүүлэх зорилготой. Data Lakehouse архитектур нь уламжлалт Data Warehouse болон орчин үеийн Data Lake-ийн давуу талуудыг хослуулснаараа их хэмжээний өгөгдлийг уян хатан, масштабтайгаар боловсруулах, цаашид аналитик болон хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүдийг хөгжүүлэх бат бөх суурь болж өгдөг.
Төслийн хүрээнд нэвтрүүлэх интерактив BI дашбоардууд нь удирдлага, багш, ажилтнуудад бодит цагийн болон түүхэн өгөгдөлд суурилсан тайлан, дүн шинжилгээг харах, харьцуулах, шийдвэр гаргалтад шууд ашиглах боломжийг бүрдүүлнэ.
Үүний үр дүнд:
- Өгөгдөл боловсруулах болон тайлагнах процессууд автоматжих
- Гар ажиллагаа багасах, цаг хугацаа, нөөц хэмнэгдэх
- Удирдлагын болон бизнесийн шийдвэр гаргалт илүү хурдан, оновчтой, өгөгдөлд суурилсан болох юм.
Цаашлаад энэхүү хамтын ажиллагаа нь их сургуулийн өгөгдлийн экосистем, дотоод үйл ажиллагаа, стратеги төлөвлөлт, үр ашгийг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой бөгөөд ирээдүйд хиймэл оюун ухаан, машин сургалт, дэвшилтэт аналитик шийдлүүдийг нэвтрүүлэх бодит боломжийг нээж өгч байна.

Энэ нь зөвхөн нэг удаагийн технологийн төсөл бус, харин их сургуулийн урт хугацааны дижитал шилжилт, өгөгдөлд суурилсан удирдлагын соёлыг бүрдүүлэх стратегийн чухал алхам юм. Хамтын ажиллагааг эхлүүлсэн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд баярлалаа.
Өгөгдлөөс үнэ цэнэ – DataTech
Хэрвээ танай байгууллагад өгөгдлөө үр дүнтэй ашиглах, гар ажиллагааг багасгах, тайлан мэдээгээ автоматжуулах хэрэгцээ шаардлага байгаа бол бидэнтэй холбогдоорой.

