Skip to content Skip to sidebar Skip to footer

Машин сургалт (Machine Learning) нь өгөгдлөөс зүй тогтлыг автоматаар сурч, урьдчилан таамаглах эсвэл шийдвэр гаргах чадвартай алгоритмуудыг хөгжүүлэх хиймэл оюуны салбар бол Гүн сургалт (Deep Learning) нь олон давхар нейрон сүлжээнд тулгуурлан дүрс, хэл, дуу зэрэг нарийн бүтэцтэй өгөгдлөөс сурдаг машин сургалтын дэд салбар юм.

DataTech компанийн ML/DL үйлчилгээ нь байгууллагуудад өгөгдлөө ашиглан инновац бүтээх, автоматжуулах, гүйцэтгэлийг оновчлох боломжийг олгодог цогц шийдэл юм.

Бид юу хийдэг вэ

Манай мэргэжлийн дата шинжээчид болон ML инженерүүд таны өгөгдлийг ухаалаг загвар болгон хувиргах дараах чиглэлүүдэд ажилладаг:

  • ML Model Development — Урьдчилан таамаглах, ангилах, сегментлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор машин сургалтын загваруудыг боловсруулна.
  • Deep Learning Solutions — Зураг, дуу, текст зэрэг нарийн бүтэцтэй өгөгдөл дээр ажиллах гүн сургалтын (CNN, RNN, Transformer гэх мэт) загваруудыг бүтээнэ.
  • Model Training & Optimization — Загварын гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор hyperparameter tuning, cross-validation зэрэг аргачлалуудыг ашиглана.
  • Deployment & Monitoring — ML/DL загваруудыг үйлдвэрлэлийн орчинд (production environment) байршуулж, гүйцэтгэлийг хянаж, тасралтгүй сайжруулна.
  • Custom AI Pipelines — Тухайн байгууллагын процессод бүрэн нийцсэн автомат сургалт, таамаглалын pipeline бүтээнэ.

Бидний онцлог

Business-Centric Approach — Загварын зорилго нь зөвхөн техникийн биш, бизнесийн үр дүнг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
State-of-the-Art Algorithms — Сүүлийн үеийн ML/DL аргууд (Transformer, LSTM, Vision Models гэх мэт) ашиглан хамгийн оновчтой шийдэл гаргана.
End-to-End Implementation — Өгөгдөл бэлтгэлээс эхлээд deployment хүртэл бүх шатныг нэг дор гүйцэтгэнэ.
MLOps & Automation — ML загваруудыг автомат сургалт, хувилбар удирдлага, мониторинг бүхий MLOps орчинд нэвтрүүлнэ.

Яагаад DataTech-г сонгох вэ?

DataTech-ийн баг ML/DL технологийг хэрэглэгчийн бодит хэрэгцээнд нийцүүлж, ухаалаг систем, бүтээгдэхүүн, дүн шинжилгээний шийдэл болгон гаргана.

Бид танай байгууллагыг дараах чадвартай болгоно:

  • Эрсдэл, эрэлт, гүйцэтгэлийг урьдчилан таамаглах
  • Автомат ангилал, илрүүлэлт, хяналт хийх
  • Дуу хоолой, дүрс, бичвэрийн өгөгдөл дээр ухаалаг ойлголт гаргах
  • Хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэх

Үр дүн

ML/DL шийдэл нэвтрүүлснээр танай байгууллага:

  • Хүний оролцоо ихтэй процессыг автоматжуулна
  • Өгөгдлөөс илүү гүн ойлголт, таамаглал гаргах чадвартай болно
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулна
  • Инновацийг хурдасгаж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ