Skip to content Skip to sidebar Skip to footer

Орчин үеийн байгууллагуудын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө бол өгөгдөл (data) юм. Гэвч өгөгдөл зөв бүтэцтэй, нэгдсэн орчинд, цэвэрхэн, найдвартай хэлбэрээр хадгалагдаагүй бол тэр нь зүгээр л эмх замбараагүй мэдээллийн цуглуулга төдий байдаг. Data Lakehouse бол энэ асуудлыг шийдэх түлхүүр юм.

DataTech компанийн дата инженерчлэлийн үйлчилгээ нь байгууллагын өгөгдлийн урсгалыг эх сурвалжаас нь хэрэглэгч хүртэл үр ашигтайгаар удирдаж, бизнесийн шийдвэр гаргалтад бодит үнэ цэнэ бий болгоход чиглэдэг.

Бид юу хийдэг вэ

Бид таны өгөгдлийн экосистемийг дараах чиглэлүүдээр цогцоор нь хөгжүүлнэ.

  • Data Warehouse нь бүтэцтэй өгөгдлийг (structured data) хадгалж, тайлан, аналитик, бизнесийн шийдвэр гаргалтад зориулсан хадгалах систем юм. Энэхүү шийдэл нь BI тайлан, санхүү, борлуулалтын тогтвортой өгөгдөлд ашиглахад илүү тохиромжтой.
  • Data Lake нь өгөгдлийг түүхий (raw) хэлбэрээр хадгалдаг уян хатан систем юм. Бүх төрлийн өгөгдөл, тухайлбал бүтэцтэй, хагас бүтэцтэй, бүтэцгүй өгөгдөл хадгалах чадвартай. Машин сургалт, IoT өгөгдөлд дээр ажиллахад илүү зориулагдсан.
  • Data Lakehouse нь Data Warehouse ба Data Lake-ийн хамгийн сайн талуудыг нэгтгэсэн шинэ үеийн архитектур юм. Өөрөөр хэлбэл, нэг системд түүхий өгөгдөл хадгалах болон analytical query хийх чадварыг хослуулсан орчин. Бүтэцтэй болон бүтэцгүй янз бүрийн олон төрлийн өгөгдлийг нэгтгэх боломжтой. Data Lakehouse бол ирээдүйд юу болохыг урьдчилан харуулах систем юм.

Source: Databricks

Давуу талууд

Cloud-native архитектур — AWS, Azure, GCP зэрэг орчин үеийн үүлэн платформ дээр дата экосистемийг оновчтойгоор бүтээнэ.
Scalable & Future-Proof Design — Танай байгууллагын өсөлтөд нийцсэн өргөтгөх боломжтой бүтэцтэй шийдэл.
Automation & Monitoring — Автоматжуулсан өгөгдлийн урсгал, real-time хяналтын системээр үр ашиг нэмэгдүүлнэ.

Үр дүн

Data Engineering шийдлийг нэвтрүүлснээр та:

  • Өгөгдлийн найдвартай байдлыг нэмэгдүүлнэ
  • Аналитик болон BI шийдлийн гүйцэтгэлийг сайжруулна
  • Хиймэл оюун ухаан, машин сургалтын төслүүдийн суурийг зөв тавина
  • Бизнесийн шийдвэр гаргалтыг датагаар дэмжих экосистем бүрдүүлнэ

DataTech — таны өгөгдлийг системтэй, ухаалаг, үнэ цэнтэй болгоно.
Бидэнтэй холбогдож, байгууллагынхаа дата дэд бүтцийг шинэ түвшинд хүргээрэй.